ТЕНДЕРИЙН УРИЛГА /ЦАХИМ ТЕНДЕР/
839 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Огноо: 2016-08-26 
Тендер шалгаруулалтын нэр:

ЗАВХАН АЙМГИЙН УЛИАСТАЙ СУМАНД ЦЭВЭР УСНЫ 1-Р ӨРГӨЛТИЙН ШУГАМЫГ ШИНЭЧЛЭХ АЖИЛ


Тендер шалгаруулалтын дугаар: 09-НТШ-008/2016

 

         Завхан аймгийн худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос ЗАВХАН АЙМГИЙН УЛИАСТАЙ СУМАНД ЦЭВЭР УСНЫ 1-Р ӨРГӨЛТИЙН ШУГАМЫГ ШИНЭЧЛЭХ АЖИЛ –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж нь 319,500,000 төгрөгөөс багагүй байна 
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас доошгүй байна. 
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2014, 2015 оны аудитаар баталагаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ. 
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил буюу 2014, 2015 онуудад хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалтыг ирүүлнэ. Ядаж нэг удаа хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын төсөвт өртөг нь 191,700,000 төгрөөс багагүй байна. 
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: -2.2.4. Дулааны болон усан хангамжийн гол (магистраль) шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт /Мөн түншлэлийн гишүүн, туслан гүйцэтгэгчид хамаарна. Түншлэлийн гишүүн болон туслан гүйцэтгэгчид нь гүйцэтгэх ажил үүргийнхээ дагуу тусгай зөвшөөрөлтэй байна./

         Тендерийн хамт 6389933.28 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

         Тендерийг 2016 оны 9-р сарын 26 ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 9-р сарын 26 -ний өдрийн, 11 цаг 10 минутад нээнэ.

 

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй. 
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

"ЦАХИМ ТЕНДЕР" "meps.gov.mn-ээр"

Завхан аймгийн Худалдан авах ажиллагааны алба. Нутгийн удирдлагын ордон. 4-р давхар. № 417.

 e-mail: za_procurement@yahoo.com Утас: 70462369, 96141144

 

 

2016-08-30 17:10:59