ТЕНДЕРИЙН УРИЛГА
944 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Тендер зарлах өдөр: 2017.03.09

Тендер шалгаруулалтын нэр: Завхан аймгийн Идэр сумын сургуулийн хуучин байрыг дотуур байр болгон засварлах дулаан техникийн засвар, өргөтгөлийн ажил

Тендер шалгаруулалтын дугаар: 09-НТШ-003/2017

 

         Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос: Идэр сумын сургуулийн хуучин байрыг дотуур байр болгон засварлах дулаан техникийн  засвар, өргөтгөлийн ажил гүйцэтгэх  тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100'000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж нь 160'000'000 төгрөг /нэг зуун жаран сая төгрөг/-өөс багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас доошгүй байна.

           Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ.

Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жилд буюу 2015, 2016 онуудад ядаж нэг удаа хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын төсөвт өртөг нь 50'000'000 төгрөг / тавин сая төгрөг/-өөс багагүй байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:

Шаардлагатай, барилга угсралтын  /2.1.1; 2.1.2; 2.2.1; 2.2.2/

Тендерийн баталгаа: 3'220'000

 

Тендерийг 2017 оны 04-р сарын 12- ний өдрийн 09 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 04-р сарын 12-ний өдрийн 10 цаг 00 минутад нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхгүй

 

Дотоодын давуу эрхийн зөрүү тооцно: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т зааснаар орон нутагт үйлдвэрлэсэн бараа, материал үзүүлж байгаа үйлчилгээг  хамгийн ихээр ашигласан,  10.1.4-т зааснаар орон нутгаас хамгийн их ажиллах хүч авсан.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана. 
Банкны нэр: Төрийн сан 
Дансны дугаар : 100090051006Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг:              Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газар Худалдан авах ажиллагааны алба.

Нутгийн удирдлагын ордон.

4-р давхар № 417.

Утас: 70462369, 99185977, 99036533

2017-03-09 17:27:53