ТЕНДЕРИЙН УРИЛГА
979 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Тендер зарлах өдөр: 2017.03.09

Тендер шалгаруулалтын нэр: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 2-р сургуулийн 160 хүүхдийн хичээлийн байрны дулаан техникийн  засварын ажил

Тендер шалгаруулалтын дугаар: 09-НТШ-002/2017

 

         Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос : Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 2-р сургуулийн 160  хүүхдийн хичээлийн байрны дулаан техникийн засварын ажил гүйцэтгэх  тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын талаар дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж нь 100.000.000   төгрөг / нэг зуун сая төгрөг/-өөс  багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50% хувиас доошгүй байна.

            Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жилд буюу 2015, 2016 онуудад хамгийн багадаа тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50.000.000 төгрөг / тавин сая төгрөг /-өөс  багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:

Шаардлагатай:Барилгын угсралтын  /2.1.1, 2.1.2, 2.2.1, 2.2.2. /

 

Тендерийг 2017 оны 04-р сарын 14- ний өдрийн 10 цаг 00 минутаас  өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 04-р сарын 14-ний өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

 

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй,

Тендерийн баталгааны үнийн дүн:2.300.000

Дотоодын давуу эрхийн зөрүү тооцно.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил ,үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т зааснаар орон нутагт үйлдвэрлэсэн бараа, материал үзүүлж байгаа үйлчилгээг  хамгийн ихээр ашигласан,  10.1.4-т зааснаар орон нутгаас хамгийн их ажиллах хүч авсан.

          Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана. 
Банкны нэр: Төрийн сан 
Дансны дугаар : 100090051006      

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно

            Хаяг:          Завхан аймгийнОрон нутгийн өмчийн газрын Худалдан авах                     

                                                            ажиллагааны алба.

                        Нутгийн удирдлагын ордон.

                          4-р давхар № 417. 

2017-03-09 17:28:55