ТЕНДЕРИЙН УРИЛГА
684 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Огноо: 2017-03-27 
Тендер шалгаруулалтын нэр:

 

"Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэрэглэгдэх нянгийн эсрэг бэлдмэл"-ыг ханган нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ажил


Тендер шалгаруулалтын дугаар: 09-ХА-034/2017

 

         Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос "Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэрэглэгдэх нянгийн эсрэг бэлдмэл "-ыг ханган нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ажил –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн 2015, 2016 оны борлуулалтын орлогын хэмжээ тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50%-аас багагүй байна. 
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас доошгүй байна. 
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг нотиратаар баталгаажуулж ирүүлнэ. 
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 онуудад хамгийн багадаа нэг удаа санал болгож буй үнийн дүнгийн 30%-аас багагүй ажлыг гүйцэтгэсэн байна. 
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардалгатай Тухайн багцад хамаарах дараах тусгай зөвшөөрөлтэй байна. Эрүүл мэнд спортын яамны: ХХ:Хүний эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, биологийн идэвхит бүтээгдэхүүн ханган нийлүүлэх, импортлох, худалдах МХХ: Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, тэдгээрийн угтвар бодис ханган нийлүүлэх, импортлох. Түншлэл болон туслан гүйцэтгэгч нь өөрийн гүйцэтгэх ажил үүргийн дагуу тусгай зөвшөөрөлтэй байна. 

         Тендерийг 2017 оны 04-р сарын 03 ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 04-р сарын 03 -ний өдрийн, 11 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй. 
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно. 

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана. 
Банкны нэр: ТӨРИЙН САН БАНК 
Дансны дугаар ₮: 100090051006 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны алба. Нутгийн удирдлагын ордон. 4-р давхар 417 тоот Майл хаяг: za_procument@yahoo.com

Утас: 70462369, 99185977

2017-03-27 14:23:43