ТЕНДЕРИЙН УРИЛГА
543 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Тендер зарлах өдөр: 2017.02.13

Тендер шалгаруулалтын нэр: "Завхан аймгийн ЗДТГазарт 4 өрөө байр 1 машины гражийн хамт нийлүүлэх" ажил

Тендер шалгаруулалтын дугаар: 09-НТШ-004/2017

 

         Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос: "Завхан аймгийн ЗДТГазарт 4 өрөө байр 1 машиний гражийн хамт нийлүүлэх" ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50'000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас доошгүй байна.

           Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:

            Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ.

Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жилд буюу 2015, 2016 онуудад ядаж нэг удаа хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын төсөвт өртөг нь 120 сая төгрөгнөөс багагүй байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:

Шаардлагагүй;                 

            Тендерийг 2017 оны 03-р сарын 13- ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 03-р сарын 13-ний өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

 

Гадаадын этгээд тендерт ирүүлэх эрхтэй эсэх: эрхгүй

 

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана. 
Банкны нэр: Төрийн сан 
Дансны дугаар : 100090051006

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.           

Хаяг: Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газар Худалдан авах ажиллагааны алба. Нутгийн удирдлагын ордон. 4-р давхар № 417.

Утас: 70462369, 80082525, 99185977

 

2017-02-13 12:14:00