ТЕНДЕРИЙН УРИЛГА-Улиастай, Тосонцэнгэл, Түдэвтэй сумдад малын тэжээл нийлүүлэх ажил
643 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Огноо: 2017-05-01 
Тендер шалгаруулалтын нэр: Улиастай, Тосонцэнгэл, Түдэвтэй сумдад малын тэжээл нийлүүлэх ажил

Тендер шалгаруулалтын дугаар: 09-ХА-039/2017

         Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос Улиастай, Тосонцэнгэл, Түдэвтэй сумдад малын тэжээл нийлүүлэх ажил–ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас доошгүй байна. 
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 1 жил буюу 2016 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг нотиратаар баталгаажуулж ирүүлнэ. 
Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 1 жил буюу 2016 онуудад хийж гүйцэтгэсэн ажил

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 1 жил

Гүйцэтгэгчээр ажилласан байх жилийн тоо:  Сүүлийн 1 жил /гэрээгээр гүйцэтгэсэн ажлын гэрээний хуулбар ирүүлнэ/

 

         Тендерийг 2017 оны 05-р сарын 10-ний өдрийн 11 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 05-р сарын 10-ний өдрийн, 12 цаг 00 минутад нээнэ.

 

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй. 


Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д зааснаар орон нутагт үйлдвэрлэсэн бараа материал, үзүүлж байгаа үйлчилгээг хамгийн ихээр ашигласан бол давуу эрхийн зөрүү тооцно. /Давуу эрхийг хүссэн оролцогч нотлох баримтыг хавсаргана/ Завхан аймагт өвсний үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байгаа аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан гэрээ, бараа материалын стандартын шаардлага хангаж буйг илэрхийлсэн тодорхойлолт, удирдах ажилтны тушаалаар томилогдсон ажилчдын жагсаалт, гэрээ, холбогдох бусад бичиг баримт. Энэ заалт урилгатай зөрчилдвөл тендерийн баримт бичгийг үндэслэл болгоно.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана. 
Банкны нэр: Төрийн сан 
Дансны дугаар ₮: 100090051006 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.                

Хаяг : Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны алба. Нутгийн удирдлагын ордон. 4-р давхар 417 тоот Майл хаяг: za_procurement@yahoo.com Утас: 70462369,  99787210

 

2017-05-02 09:17:14