ТЕНДЕРИЙН УРИЛГА-Алдархаан сумын сургуулийн дотуур байрны барилгын засварын ажил
556 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

 

                                   

           Тендер зарлах өдөр: 2017-08-04

            Тендер шалгаруулалтын нэр: Алдархаан сумын сургуулийн дотуур байрны барилгын засварын ажил

           Тендер шалгаруулалтын дугаар: 09-НТШ-014/2017

 

          Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт Алдархаан сумын сургуулийн дотуур байрны барилгын засварын ажлыг гүйцэтгэх тухай  битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

          Тендерийн баримт бичгийг ( хүсвэл нэмэлт хувийг ) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын талаар дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 1 жил буюу 2016 оны борлуулалтын орлого нь 40.000.000   төгрөг / дөчин сая төгрөг/-өөс  багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50% хувиас доошгүй байна.

             Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 1 жил буюу  2016 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ

Ижил төстэй ажлыг ядаж нэг удаа хийж гүйцэтгэсэн байвал зохих хугацаа: Сүүлийн 1 жил буюу 2016 онд ядаж нэг удаа хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын төсөвт өртөг  40.000.000 төгрөг / дөчин сая төгрөг /-өөс  багагүй байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:

Шаардлагатай:Барилгын угсралтын  /2.1.1 , 2.1.2, 2.2.1, 2.2.2/

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй,

Тендерийн баталгааны үнийн дүн:1.270.000

Дотоодын давуу эрхийн зөрүү тооцно.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил ,үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т зааснаар орон нутагт үйлдвэрлэсэн бараа, материал үзүүлж байгаа үйлчилгээг  хамгийн ихээр ашигласан,  10.1.4-т зааснаар орон нутгаас хамгийн их ажиллах хүч авсан.

Тендерийг 2017 оны 09-р сарын 05-ний өдрийн 10 цаг 30  минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 09-р сарын 05-ний өдрийн 11 цаг 00 минутад нээнэ.

            Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана. 
Банкны нэр: Төрийн сан 
Дансны дугаар : 100090051006           

           Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 

 


   Хаяг:           Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан                     

                                    авах ажиллагааны алба. Нутгийн удирдлагын ордон.                                             

                                            4-р давхар № 417.  Утас: 70462369, 99036533              

                                                          zavkhan.gov.mn, khural.mn

 

 

 

2017-08-05 09:47:56