Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2018 онд хэрэглэх хүнсний материал нийлүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын тендерийн урилга
685 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

 

Огноо: 2018-03-21
Тендер шалгаруулалтын нэр: Завхан аймгийн  Нэгдсэн эмнэлгийн 2018 онд хэрэглэх хүнсний материал нийлүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил                                                                
Тендер шалгаруулалтын дугаар: 09-НТШ-010/2018

         Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос: “Завхан аймгийн  Нэгдсэн эмнэлгийн 2018 онд хэрэглэх хүнсний материал нийлүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил                                                                “- ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн 2016, 2017 оны борлуулалтын орлогын хэмжээ тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50%-аас багагүй байна.  
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2016, 2017 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг нотариатаар баталгаажуулж ирүүлнэ. 
Сүүлийн  2 жилд  хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын туршлага: Сүүлийн 2 жил буюу 2016, 2017.

         Тендерийн хамт Багц тус бүрт тендерийн баталгаа ирүүлнэ.

Баталгааны дүн: 690.000 төгрөг

Тендерийг 2018 оны 04 дүгээр сарын 23-ний өдрийн 11 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 04-р сарын 23-ний өдрийн 12 цаг 00 минутад  нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй. 
Орон нутгийн давуу эрхийн зөрүү тооцохгүй. 

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана. 
Банкны нэр: Төрийн сан 
Дансны дугаар ₮: 100090051006 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.


Хаяг : Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны алба. Нутгийн

удирдлагын ордон. 4-р давхар 417 тоот Майл хаяг: 09haaa@gmail.com                                 Утас: 70462369, 99185977, 99125745   Эх сурвалж:  zavkhan.gov.mn

 

2018-03-21 14:23:00