Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газарт техник, тоног төхөөрөмж нийлүүлэх ажлын тендерийн урилга
606 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Тендер зарлах өдөр: 2018.12.12

Тендер шалгаруулалтын нэр: Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газарт техник, тоног төхөөрөмж нийлүүлэх ажил

Тендер шалгаруулалтын дугаар: 09-ХА-001/2018

        Завхан аймгийн  Мэргэжлийн хяналтын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос: Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газарт техник, тоног төхөөрөмж нийлүүлэх ажил  гүйцэтгэх  тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын талаар дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн 50%-иас  багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50%-аас доошгүй байна.          

 Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 1 жил буюу 2017 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ

Гүйцэтгэгчээр ажилласан байх жилийн тоо: 2016, 2017 онууд

Ядаж нэг удаа хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын төсөвт өртөг нь  санал болгож буй үнийн дүнгийн 50%-иас багагүй байна

Тендерийг 2018 оны 12-р сарын 20- ний өдрийн 10 цаг 00 минутаас  өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 12-р сарын 20-ний өдрийн 11 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй,

Дотоодын давуу эрхийн зөрүү тооцно.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил ,үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т зааснаар орон нутагт үйлдвэрлэсэн бараа, материал үзүүлж байгаа үйлчилгээг  хамгийн ихээр ашигласан,  10.1.4-т зааснаар орон нутгаас хамгийн их ажиллах хүч авсан.

           Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана  100090032001
Банкны нэр: Төрийн сан      

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно

    

   Хаяг:          Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газар. zavkhan.gov.mn

 

                       Мэргэжлийн хяналтын газрын №13.  Утас: 70463709, 99900663, 99185977

2018-12-12 15:15:00