ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
582 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

 

 

 

  1. Биеийн тамир спортын газрын дэргэдэх “Усан бассейн, спорт цогцолборын” түрээслүүлэх объектуудын танилцуулга

 

Багц-1:  Усан бассейн, спорт цогцолборын 1 давхарт байрлах 172,44 м2  талбай бүхий Фитнесс, бялдаржуулахын зориулалттай байр, 

 

Багц-2: Усан бассейн, спорт цогцолборын 1 давхарын 138 м2 талбай бүхий Сиппингийн зориулалттай байр, 

 

Багц-3: Усан бассейн, спорт цогцолборын 1 давхарт байрлах 136 м2 талбай бүхий Сауны зориулалттай байр  

 

 Багц-4: Усан бассейн, спорт цогцолборын 1 давхарын 14 м2 талбай бүхий худалдаа, үйлчилгээний зориулалттай талбай, 

 

Багц-5: Усан бассейн, спорт цогцолборын  2 давхарын 170 м2 талбай бүхий “Coffee shop”-ын  зориулалттай байр, 

 

Эд хөрөнгийг түрээслэх сонирхолтой хуулийн этгээд, аж ахуйн нэгж, иргэдээс төрийн өмчийн эд хөрөнгө түрээслэх сонгон шалгаруулалтад оролцох тухай битүүмжилсэн материалыг багц тус бүрд нь ирүүлэхийг урьж байна.

 

  1. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

 

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

 

2018 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 10 цагт

 

 

Материал хүлээн авах хаяг

Улиастай хот, Жинст баг, БТСГазрын 2-р давхар 202, 204 тоот өрөө, Нутгийн удирдлагын ордоны 4-р давхарт 409 тоот өрөө

Утас:70463070, 70462692, 99195810, 94110111

Материал нээх хугацаа, хаяг байршил

 

Нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан материалыг 2018 оны 11 дугаар сарын 21-ний өдрийн 10 цаг 30 минутанд нээнэ.

 

 

Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ

Түрээслүүлэх объектын 1 сарын 1м.кв үнийн доод хэмжээ:

 – Худалдаа, үйлчилгээ, Албан тасалгааны зориулалтаар, Банк, санхүүгийн үйл ажиллагааны зориулалтаар бол тус бүр – 15000₮ /арван таван мянган төгрөг/

– Бусад – 10000₮ /арван мянган төгрөг/

 

Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл

 

Фитнесс, Сиппингийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл, баримт бичиг,

 

Түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай ерөнхий мэдээлэл

 

 

Улсын бүртгэлийн гэрчилгээ, мэргэшсэн албан хаагч,

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (иргэний хувьд цахим үнэмлэх), эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар

2. Талбай болон эд хөрөнгө түрээслэх үнийн санал

3. Талбай болон эд хөрөнгө түрээслэх үнийн саналын дагуу 3 сарын түрээсийн төлбөртэй дүйцэхүйц  барьцаа байршуулах боломжтойг нотолсон баримт бичиг

4. Мэргэжлийн туршлагатай иргэд баг бүрдүүлж шалгаруулалтад оролцож болно.

5. Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажил 2016, 2017 он)

6. Санхүүгийн чадварыг нотлох баримт (иргэн, хуулийн этгээдийн харилцагч бакны баталгаажуулсан дансны тодорхойлолт,

7. Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар

8.  Шаардлагатай тохиолдолд худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны чиглэлийн технологийн баримт бичиг, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ажиллагасад нь эрүүл мэндийн шинжилгээний дэвтэртэй байх, шинжилгээнд бүрэн хамрагдсаныг нотлох баримт бичиг

9. “Coffee shop”ын газраас гаргах хоолны нэр төрөл, үнийн санал

10. Талбай болон үндсэн хөрөнгө түрээслэх үнийн санал

 

 

 

 

  1. Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах

Түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч “Усан бассейн, спорт цогцолборын”

байгууллага дээр очиж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг, Орон нутгийн өмчийн газрын утсаар болон цахим хуудаснаас авна уу.                                            

 

Хаяг: Улиастай хот, Жинст баг, БТСГазрын 2-р давхар 202, 204 тоот өрөө, Нутгийн удирдлагын ордоны 4-р давхар 409 тоот өрөө,

Утас: 70463070, 70462692, 99195810, 94110111,

 

 

 

2018 оны 11 дүгээр сарын 11 өдөр

 

 

 

2018-11-19 04:50:07