Тендерийн урилга
481 ХҮН ҮЗСЭН БАЙНА

            ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

 

                       

      Завхан аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Завхан аймгийн Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэгүүдэд компьютер, техник хэрэгсэл ажлыг нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Үнийн саналыг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цаг 30 минут-аас өмнө битүүмжлэн Завхан аймаг. Улиастай сум. Жинст баг. Нутгийн удирдлагын ордон. Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны 418 тоот өрөөнд  ирүүлнэ.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 11 цаг 00 минутанд  нээнэ.

Дотоодны давуу эрх тооцох эсэх. /Тооцохгүй/

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Завхан аймаг. Улиастай сум. Жинст баг. Нутгийн удирдлагын ордон. Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны 418 тоот өрөөнд . Холбогдох утас: 70462369

  

 


 

 

2020-04-22 16:00:00