Тендерийн урилга
370 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

 

                       

Завхан аймгийн Отгонтэнгэр рашаан сувилал нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Завхан аймгийн Отгонтэнгэр рашаан сувилалд сувилуулагчдын 2020 онд хэрэглэх хоол хүнсний материал нийлүүлэх  тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

 

Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Тендерийн баримт бичгийг ( хүсвэл нэмэлт хувийг ) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь  аж ахуй нэгж байгууллага 50000 төгрөг эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Үнийн саналыг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг 30 минут-аас өмнө битүүмжлэн Завхан аймаг. Улиастай сум. Жинст баг. Нутгийн удирдлагын ордон. Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны 418 тоот өрөөнд  ирүүлнэ.

 

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 11 цаг 00 минутанд  нээнэ.

 

Дотоодны давуу эрх тооцох эсэх.[1] /Тооцно/

 

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана. 
Банкны нэр: За.Орон нутгийн өмчийн газар 
Дансны дугаар : 100090051006

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Завхан аймаг. Улиастай сум. Жинст баг. Нутгийн удирдлагын ордон. Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны 418 тоот өрөөнд . Холбогдох утас: 70462369



[1]       Захиалагч тендер шалгаруулалтад давуу эрхийн зөрүү хэрэглэхгүй бол, энэ өгүүлбэрийг хасч оронд нь “Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй” гэж бичнэ.

 

2020-06-02 10:46:33