Завхан аймгийн Худалдан авах ажиллагааны албаны 2013 онд хийсэн ажлын тайлан
1087 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2014-01-21 11:01

Завхан аймгийн Худалдан авах ажиллагааны албаны 2013 онд хийсэн ажлын тайлан

 

Нэг. Бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны хүрээнд

2013 онд Завхан аймагт нийт 11971,7 сая төгрөгийн өртөг бүхий 378 төсөл арга хэмжээнд тендер шалгаруулалт зохион байгуулахаас Завхан аймгийн ЗДТГ болон Худалдан авах ажиллагааны албанд Улсын төсвийн хөрөнгөөр 3932,3 сая төгрөгийн өртөг бүхий 13, орон нутгийн төсвөөр 563,0 сая төгрөгийн өртөг бүхий 5, ОНХС-н хөрөнгөөр 4978,0 сая  төгрөгийн өртөг бүхий 139, нийт 9473,3 сая төгрөгийн өртөг бүхий 157 төсөл арга хэмжээний бараа, ажил, үйлчилгээ худалдан авахаар төлөвлөж төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлж дуусаад байна.

2013 онд сумдад худалдан авах бараа, ажил, үйлчилгээний төлөвлөгөө

2013 онд сумдад орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2498,4 сая төгрөгийн өртөг бүхий 221 нэрийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авахаар төлөвлөсөн.

Хэрэгжилт нь 2067,8 сая төгрөгийн 192 бараа, ажил үйлчилгээ худалдан авах тендер зарлаж 430,6 сая төгрөгийн ажлын тендер огт зарлаагүй бөгөөд гүйцэтгэл нь 82,7%-тай байна.

Энэ нь төсвийн тодотголоор орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын ажлын 20% хасагдсантай холбоотой байна.

Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага байгуулагдаад 10 сарын хугацаанд үйл ажиллагаа явуулж бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөж хэрэгжүүлэх явцад дараах хүндрэлтэй асуудлууд гарч байсан хэдий ч төлөвлөсөн ажлаа 100% хуулийн хүрээнд хэрэгжүүллээ.

Захиалагч байгууллагын хувьд

  • 2013 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр худалдан авах бараа ажил үйлчилгээний зураг төсвийг урьдчилан бэлтгээгүй
  • Бараа, ажил, үйлчилгээгээ хуулийн хүрээнд зөв төлөвлөж чадаагүй
  • Барааны техникийн тодорхойлолт шаардлагын хэмжээнд ирүүлдэггүй

ХАА-ны мэргэжлийн байгууллагын хувьд

  • ХАА-ны мэргэжлийн байгууллагын төсөв санхүүгийн хүрэлцээ муу
  • Шалгарсан гүйцэтгэгчийн ажлын гүйцэтгэл хянах, гэрээ байгуулах, ажил хүлээн авахад оролцох боломжгүй.
  • Сумдад шалгаруулсан тендерийг хянах боломжгүй  /машин унаа шатахуун, томилолтын зардал огт төлөвлөгдөөгүй/

Гүйцэтгэгч байгууллагын тухайд:

  • Тендерийн бичиг баримтын бүрдүүлэлт хангалтгүй
  • Санхүүгийн болоод хүн хүч, техникийн чадавхийн шаардлага хангаагүй байж тухайн ажлаа судлалгүй тендерт оролцдог.
  • Хууль эрх зүйн мэдлэг сул

Төр, иргэний нийгэм, хувийн хэвшил иргэдийн төлөөлөлийн тухайд

  • Төр, иргэний нийгэм хувийн хэвшлийг төлөөлж буй үнэлгээний хорооны гишүүд үнэлгээнд хойрго оролцдог зарим тохиолдолд оролцдоггүй
  • Иргэдээс үнэлгээний хороонд оролцож буй хүний тоо хангалтгүй цөөн /4/

2013 онд зураг төсөв шаардлагатай нийт ажлын 30 орчим хувь нь зураг төсөвтэй үлдсэн 70 хувь нь зураг төсөвгүй байсан хэдий ч өөрсдийн хүч болоцоогоо дайчлан бүх тендерийг зарлаж гүйцэтгэгчийг шалгарууллаа. Тендер шалгаруулалтын явцад 25 төсөл, арга хэмжээг 2 удаа тендер зарлаж шаардлага хангасан гүйцэтгэгч оролцоогүй тул захиалагч байгууллагуудад шууд гэрээ байгуулах тухай үнэлгээний хорооны дүгнэлт хүргүүлж захиалагч байгууллагууд гүйцэтгэгчээ сонгон шууд гэрээ байгуулсан байна.

Цаашид анхаарах асуудал

Захиалагч байгууллагын тухайд

  • Захиалагч байгууллагын дарга, эрхлэгч худалдан авах ажиллагаа хариуцсан ажилтныг давтан сургах
  • Хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх
  • Худалдан авах ажиллагаа зохион байгуулах ажлын жагсаалт, зураг төсөв, техник эдийн засгийн үндэслэл зэргийг хуулийн хугацаанд ирүүлдэг байх
  • Худалдан авах барааны техникийн тодорхойлолт, үйлчилгээний төсөв тооцоог хуулийн хүрээнд бэлтгэж ирүүлэх

Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын тухайд

  • Байгууллагын ажилтнуудыг чадавхижуулах, сургах, давтан сургах
  • Байгууллагын төсөв санхүүгийн чадавхийг нэмэгдүүлэх
  • Шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах

Гүйцэтгэгч байгууллагын тухайд

  • Санхүүгийн болоод хүн хүч, техникийн чадавхийг нэмэгдүүлэх
  • Өөрийн хүчин чадалд тохирсон ажилд оролцох
  • Хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх
  • Гэрээ байгуулсан ажлаа чанарын шаардлагын дагуу хийж гүйцэтгэх

Иргэний нийгэм, хувийн хэвшлийн байгууллага, иргэний тухайд

  • Иргэний нийгмийн байгууллагуудын худалдан авах ажиллагааны сүлжээг өргөтгөх хүний тоог нэмэгдүүлэх
  • Үнэлгээний хороонд орох иргэний төлөөллийг  тоог нэмэгдүүлэх
  • Үнэлгээний хорооны гишүүдэд олгох урамшууллыг тодорхой болгож өгөх
  • Үнэлгээний хорооны гишүүдийг чадавхижуулах

Хоёр. Байгууллагын чадавхи, төсөв, санхүүгийн хүрээнд.

2013 оны 03 сард байгуулагдаж цалин хөлс 28550,4 мянга, бичиг хэрэг 480. мянга, шуудан холбоо 480.0 мянга, эд хогшил худалдан авахад 6400.0 мянга нийт 4 төрлийн зардалд 39050,9 мянган төгрөгийн төсөвтэй, ........  төгрөгийн өөрийн орлоготой  үйл ажиллагаагаа хэвийн явуулж, байгууллагын дотоод тохижилтонд анхаарч дарга, мэргэжилтний өрөөний дотор засварын ажлыг хийж тавилга тоног төхөөрөмжөөр ханган, сум байгууллагын ажилтнуудад А-3 сертифекат олгох болон бусад сургалтанд зарцуулан ажиллав.

Дарга мэргэжилтнүүдийн ширээ сандал, хурлын ширээ сандал, архивын болон бичгийн, ханын шкаф, шаардлагатай техник хэрэгсэл болох принтер, хувилан олшруулагч, компьютер, хөшиг, хөшиг толгтоогч гэх мэт бусад эд хогшил авч тохижууллаа. Хөрөнгө санхүүгийн хувьд хүрэлцээ хангамж муу байсан хэдий ч өр, авлагагүй шинэ оноо угтаж байна.

Гурав. Бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийн хүрээнд:

а/. Засгийн газрын тогтоол шийдвэрийг хяналтанд авсан байдал, хэрэгжилтийн явц:

1. “Худалдан авах ажиллагааны талаархи хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 2012.04.06 дугаар 03 дугаар тогтоолын 1.1.Төсвийн ерөнхий менежерүүдийн худалдан авах ажиллагааг зохион байгуулах, мэдлэгийн түвшинг дээшлүүлж, ЗГ-ын худалдан авах ажиллагааны сургалтанд хамруулах ажлыг зохион байгуулсугай.   гэсэн заалтын дагуу 2013 оны 05 сард “Мерси Кор” олон улсын байгууллагатай хамтран  сум болон төсөвт байгууллагуудын ажилтан болон иргэдийн төлөөлөл оролцсон 76 хүнд худалдан авах ажиллагааны сургалт хийж 33 хүн А3 сертификат авч нийт 181 хүн бараа ажил үйлчилгээ, худалдан авах ажилллагааны үнэлгээний хороонд оролцох эрх бүхий ажилтан болсон. Үр дүн: Үнэлгээний хороонд давхардсан тоогоор 665 хүн оролцсоноос   95 иргэн, , 190 иргэний нийгмийн байгууллагын  төлөөлөл, төрийн байгууллагын  380 төлөөлөл оролцсон байна.

1.2. Худалдан авах ажиллагааны 2011 оны үнэлгээгээр “Хангалтгүй” болон “Муу” дүн авсан Төсвийн Ерөнхий менежерүүдэд   холбогдох хариуцлага тооцон, хугацаатай үүрэг даалгавар өгч, авсан арга хэмжээнийхээ талаар Сангийн Яаманд 2012 оны 12 сарын 31-ний дотор мэдэгдсүгэй.  гэсэн заалтын дагуу 2013 оны худалдан авах ажиллагаа хуулийн хүрээнд хэвийн явагдаж дууссан бөгөөд сумдад  хэрэгжүүлэх зарим   төсөл арга хэмжээний  эрхийг шилжүүлэхдээ  хэрхэн зохион байгуулах талаар гарын авлага материалаар хангаж,  заавар зөвлөгөөг тухай бүр нь өгч ажиллаа. Худалдан авах ажиллагааны тайланг улирал бүр Сангийн Яаманд хүргүүлж жилийн эцсийн тайланг хүргүүлэхээр бэлтгээд байна.

Үр дүн: ХАА-ны тайлан, үр дүн, урилгыг Сангийн яамны e-procurement.mn, pmmis, аймгийн zavkhan.gov.nm, улс төр мэдээллийн VIP76.mn, аймгийн ХАА-ны procurement-zavkhan.mn сайтад тогтмол тавьж, завхан сонинд мэдээлж байна.Урилгыг Өдрийн сонин, Үнэн сонин, Завхан сонинд тавьж байна. Нээлттэй тендер шалгаруулалтыг Сангийн яамны procurement.mn-д тогтмол байршуулж хэвшсэн.

1.3. Тендер шалгаруулалтын үнэлгээг 14 хоногт багтаан хийж гэрээ байгуулах зөвлөмж гаргасугай.гэсэн заалтын дагуу 2013 онд  аймагт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний  худалдан авах ажиллагааг хуулийн хүрээнд зохион байгуулж,  гүйцэтгэгчийг сонгох шалгаруулалтын үнэлгээг 14 хоногт багтаан хийж дуусган гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг  хугацаанд нь өгч ажиллаж байна. 

Үр дүн: Худалдан авах ажиллагаанд аливаа маргаан зөрчил илрээгүй, хугацаандаа гүйцэтгэгч шалгаруулж байна.  2013 онд төлөвлөсөн ажлаа бүрэн гүйцэтгэсэн.    

                                       

2. “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 2009.04.01 дугаар 93 дугаар тогтоолын 1.-д заасан “Тендерийн урилга, үр дүнг Засгийн газрын худалдан авах ажиллагааны цахим сүлжээнд /www.e-procurement.mn/ цаг хугацаанд нь бүрэн тавьж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан үндэслэлийг нээлттэй, ил тод мэдээлж байсугай”. гэсэн заалтын дагуу 2013 оны худалдан авах ажиллагааны бүх тендер хуулийн дагуу зарлагдаж дууссан бөгөөд бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны тендерийн явц 100 хувьтай хэрэгжсэн байна.

Үр дүн: ХАА-ны тайлан, үр дүн, урилгыг Сангийн яамны e-procurement.mn, pmmis, аймгийн zavkhan.gov.nm, улс төр мэдээллийн VIP76.mn, аймгийн ХАА-ны procurement-zavkhan.mn сайтад тогтмол тавьж, Завхан сонинд мэдээлж байна.Урилгыг Өдрийн сонин, Үнэн сонин, Завхан сонинд тавьж байна. Нээлттэй тендер шалгаруулалтыг Сангийн яамны procurement.mn-д тогтмол байршуулж хэвшсэн.

2-д заасан ”Захиалагч бүр жилийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, худалдан авах ажиллагаанд хийсэн аливаа хяналт, аудитын тайлан, дүгнэлт, иргэд болон байгууллагаас гаргасан гомдлын тоо, агуулга, шийдвэрлэсэн байдлын талаар байгууллагын самбарт нийтэлж, нийтэд ил тод хүргэж байсугай” гэсэн заалтын дагуу 2013 оны Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг тогтоосон хугацаанд гаргаж аймгийн Засаг даргаар батлуулан Сангийн яаманд албан тоотоор хүргүүлж, /www.e-procurement.mn/-д тавьж ажиллав.

3-д заасан “Худалдан авах ажиллагааг зохион байгуулах, ажилтнуудын мэдлэгийн түвшинг дээшлүүлэх болон худалдан авах ажиллагааны чиглэлээрх сургалтыг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулж байсугай” гэсэн заалтын дагуу 2013 онд сум болон төсөвт байгууллагуудын ажилтан болон иргэдийн төлөөлөл оролцсон 76 хүнд худалдан авах ажиллагааны сургалт хийж 33 хүн А3 сертификат авч нийт 181 хүн бараа ажил үйлчилгээ, худалдан авах ажилллагааны үнэлгээний хороонд оролцох эрх бүхий ажилтан болсон.

            Мөн Монгол улсын Засгийн газар, Худалдан авах ажиллагааны газар хамтран зохион байгуулсан “Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлгийн хүрээнд “Шилэн тендер” хэлэлцүүлэг зохион байгуулж дарга, ахлах мэргэжилтэн нар, Худалдан авах ажиллагааны газар дээр болсон “Цахим худалдан авалт” сургалтанд дарга, ахлах мэргэжилтэн нар оролцлоо.

            Мөн Худалдан авах ажиллагааны газар, МЕРСИ КОР олон байгууллагаас хамтран зохион байгуулсан Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтнүүд төрийн болон төрийн бус байгууллага, гүйцэтгэгч байгууллагын төлөөллийг оролцуулсан цахим худалдан авах ажиллагааны онлайн сургалтанд 20 гаруй хүн хамрагдлаа.

4-д заасан “Харьцуулалтын болон гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэхдээ хууль зөрчиж байгаа нийтлэг, дутагдлыг арилгаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш өртөгтэй аливаа худалдан авах ажиллагааг нээлттэй тендер шалгаруулалтын журмын дагуу зохион байгуулж байсугай” гэсэн заалтын дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй ажлын тендерийг нээлттэй зарлаж, урилгыг Сангийн яам болон аймгийн ВЭБ сайт, Завхан, Үнэн, Өдрийн сонинд  ил тод нийтэлж, худалдаа аж үйлдвэрийн танхим, барилгачдын холбоо болон гүйцэтгэгч байгууллагуудад хүргүүлж, Аймгийн ЗДТГ болон худалдан авах ажиллагааны мэдээллийн самбарт байрлууллаа. 8.1.1-с дээш давсан өртөг бүхий ажлыг харьцуулалтын болон гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэн журмын дагуу зохион байгуулж,  хуулийн зөрчил гаргаагүй болно. 

 

3. “Босго үнэ шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2013 оны 03.02-ны 68 дугаар тогтоолд заасан “Энэ тогтоолоор баталсан босго үнийг бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаанд мөрдөн ажиллахыг бүх шатны Төсвийн ерөнхийлөн захирагчид даалгасугай” гэсэн заалтын дагуу харьцуулалтын аргаар 2596,1 сая төгрөгийн 75, нээлттэй тендер шалгаруулалтын аргаар 6608,1 сая төгрөгийн 34, шууд худалдан авах аргаар 269,1 сая төгрөгийн 48 төсөл арга хэмжээнүүдийн тендерийг шалгарууллаа.

4. “Жагсаалтад өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2013 оны 03.16-ны өдрийн 90 дугаар тогтоолын “Жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2012 оны 11 сарын 17-ны өдрийн 131 дүгээр тогтоолоор баталсан “Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын 2013 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт”-аас хавсралтанд заасан төсөл арга хэмжээг хассугай” гэсэн заалтыг судалж Хөдөлмөрийн сайдын багцаас эрх шилжиж ирсэн 1 ажил буюу 176,8 сая, эрүүл мэндийн сайдын багцаас эрх шилжиж ирсэн 5 ажил буюу 648,0 сая, боловсролын сайдын багцаас эрх шилжиж ирсэн 2 ажил буюу 268.9 сая, ХАА-н сайдын багцаас эрх шилжиж ирсэн 2 ажил буюу 608.6 сая зам тээврийн сайдаас эрх шилжиж ирсэн 2 ажил буюу 2230. Сая бүгд 12 ажил буюу 3932,3 сая төгрөгийн ажлын тендерийг зарлалаа.

5. “Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт тогтоох тухай” Засгийн газрын 2009 оны 143 дугаар тогтоолын хэрэгжилт

а/. Үйл ажиллагааны ил тод нээлттэй байдал

Байгууллагын үйл ажиллагааны зорилго, зорилтыг тодорхойлж хэрэгжүүлэх ажил үйлчилгээ, үр дүнг нийтэд мэдээлсэн. Мэргэжилтнүүдийн талаарх мэдээллийг аймгийн болон байгууллагын цахим хуудаст байршуулж, Завхан сонинд мэдээлсэн, байгууллагын үйл ажиллагаанд дагаж мөрдөх хууль тогтоомжийг сурталчлах, иргэд олон нийтэд мэдээлэх ажлыг зохион байгууллаа.

б/. Хүний нөөцийн ил тод байдлын талаар

Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтний ажлын байрыг нийтэд ил тод зарлаж шаардлага хангасан хүнийг зохих журмын дагуу авч ажиллуулж ажлын байрны тодорхойлолтыг гарган үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байна.

в/. Төсөв санхүүгийн ил тод байдал

2013 оны 03 сард байгуулагдаж цалин хөлс 28550,4 мянга, бичиг хэрэг 480. мянга, шуудан холбоо 480.0 мянга, эд хогшил худалдан авахад 6400.0 мянга нийт 4 төрлийн зардалд 39050,9 мянган төгрөгийн төсөвтэй, ........  төгрөгийн өөрийн орлоготой  үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Төсвийн зарадгааг байгууллагын самбарт байршуулсан.

г/ төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдлын талаар

Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, үр дүн, урилгыг Сангийн яамны болон аймаг байгууллагын цахим хуудас, улс төр мэдээллийн цахим хуудас зэрэгт нээлттэй ил тод байршуулсан, мөн иргэд иргэний нийгэм, төрийн болон төрийн бус байгууллага, телевиз сонин хэвлэлээр удаа дараа мэдээлж байгаа.

б/. Аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, явц

Аймгийн Засаг даргын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн  1.1.2-т  “Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод болгож, онлайн хэлбэрт шилжүүлнэ” гэж тусгагдсаны дагуу 2013 онд гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл

Нэг. Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод болгох ажлын хүрээнд

1.1 ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНД “ИРГЭДИЙН ОРОЛЦОО” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Мерси Кор олон улсын байгууллагатай хамтран Аймгийн төр, иргэний нийгэм, төрийн бус байгууллагуудын төлөөлөл, Улиастай , Тоснцэнгэл сумдын иргэдийн төлөөлөл, хувийн хэвшлийн байгууллагын төлөөллийг оролцуулан хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга, түүнийг дагаж гарсан журам, заавруудаар мэдээлэл хийж худалдан авах ажиллагааны албаны чиг үүрэг, 2013 онд хийх ажлын төлөвлөгөөг танилцууллаа.

Улиастай сумын иргэдийн төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг

                                       Тосонцэнгэл сумын иргэдийн төлөөлөн оролцсон хэлэлцүүлэг

Хэлэлцүүлгээр аймгийн Засаг даргаар батлуулсан  2013 онд зохион байгуулах худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг танилцууллаа. Мөн төр, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулан хэлэлцүүлгийг зохион байгуулж хууль сурталчлах, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, ажлын үр дүнг танилцуулах ажлыг хийлээ.

  1. ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ  НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД БАЙДЛЫГ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ  ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нээлттэй өдөрлөгийг Завхан аймгийн Улиастай, Тосонцэнгэл, Их-Уул сумдад Мерси Кор олон улсын байгууллагатай хамтран зохион байгууллаа.

                                             Их-Уул суманд зохион байгуулсан нээлттэй өдөрлөг

       Тосонцэнгэл суманд зохион байгуулсан нээлттэй өдөрлөг

  1. ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХ  ТЕЛЕВИЗИЙН “ТҮ” ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Мерси Кор олон улсын байгууллагатай хамтран төр, иргэний нийгэм, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллийг оролцуулан “ТҮ” форум 2 удаа зохион байгуулахад хамтран ажиллаж оролцлоо.

                                                              “ТҮ” ФОРУМЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНААС

  1. САНАМЖ БИЧИГТ  ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Төр, иргэний нийгэм, хувийн хэвшилийн байгууллагын Төрийн худалдан авах ажиллагааг нээлттэй ил тод болгох талаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаа

                                   Төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөлөл хуралдааны үеэр

Төрийн худалдан авах ажиллагааг ил тод болгох талаар хамтран ажиллах санамж бичигт аймгийн засаг дарга Ж.Жамъянтив,Мерси Кор олон улсын байгууллагын төлөөлөгч Нармандах нар гарын үсэг зурлаа.

  1. 2013 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ, ЗАР, ҮР ДҮНГИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛЭЭР ТҮГЭЭЛЭЭ.

Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, урилга зар, тайлан, бусад арга хэмжээг дараах хэлбэрээр түгээж байна.

  • 2013 онд зохион байгуулах худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг болон 2013 онд хийх ажлын жагсаалтыгалба байгуулагдсан дариуд аймгийн Засаг даргаар батлуулан zavkhan.gov.mn вэб сайтад байршуулж, орон нутгийн хэвлэл “Завхан” сонинд хэвлүүлэн олон нийтэд хүргэсэн.
  • Мөн баталгаажуулсан худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг  Сангийн яамны e-procurement.mn, pmmis, зэрэгт тавьж тухай бүрд нь баталгаажуулан зөвшөөрөл авсаны үндсэн дээр тендер зохион байгуулж  байгаа.
  • Тендерийн урилгыг Сангийн яамны e-procurement.mn, vip76.mn, zavkhan.gov.mnprocurement-zavkhan.mnсайтуудад байршуулан, аймгийн худалдаа аж үлйдвэрийн танхим, барилгачдын холоо зэрэг төрийн бус байгууллагуудад хүргүүлж хэвшсэн, байгууллагын болон аймгийн Засаг даргын Тамгын газрын “Ил тод”-ын самбарт тавьж барилгын гүйцэтгэгч компаниудад хүргүүлж байна.
  • Өдөр тутмын сонин хэвлэл “Өдрийн сонин”, “Монголын үнэн”, “Завхан” сонинуудад зарыг байршуулж олон нийтэд хүргэсэн.
  • Мөн тендерийн үр дүнг Сангийн яамны e-procurement.mn, pmmis,  vip76.mn, zavkhan.gov.mn, procurement-zavkhan.mn, ILtusuv.mn сайтууд, байгууллагын болон аймгийн Засаг даргын Тамгын газрын “Ил тод”-ын самбарт тавьж олон нийтэд ил тод хүргэж байна.
  • Худалдан авах ажиллагааны мэдээ тайланг zavkhan.gov.mn, procurement-zavkhan.mсайтуудбайгууллагын болон аймгийн Засаг даргын Тамгын газрын “Ил тод”-ын самбарт тавьж олон нийтэд ил тод хүргэж байна.
  • Аймгийн төв номын санд худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, сарын мэдээ, үр дүнгийн тайланг хүргүүлж олон нийтэд хүргэх арга хэмжээ авлаа.
  • Нутгийн удирдлагын ордны 2-р давхарт байрлах ил тодын самбарт тендерийн урилга, үр дүнгийн мэдээлэл, төлөвлөгөө, цаг үеийн мэдээллийг байршуулж байгаа. Нутгийн удирдлагын ордны 4-р давхарт байрлах Худалдан авах ажиллагааны албаны мэдээллийн самбарт тендерийн урилга, үр дүнгийн мэдээлэл, төлөвлөгөө, цаг үеийн мэдээллийг байршуулж байгаа
  • Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг Сангийн яам, Худалдан авах ажиллагааны газарт хэвлэмлээр буюу албан тоотоор хүргүүлсэн.  Сангийн яамны хууль, худалдан авах ажиллагааны газар Очирмаа 264587, Худалдан авах ажиллагааны газрын орон нутаг хариуцсан мэргэжилтэн Наранчимэг 70110038
  • 2013 оны хөрөнгө оруулалтын ажлын жагсаалт “Завхан сонинд тавьсан. /2012 оны 12 сарын 30-ны 42 дугаарт/
  • Тендерийн урилгыг “Завхан” сонины 2013 оны 05 сарын 14-ний 08-ны-16, 17, 23-ны 20 ..... гэх мэтээр сонинд тавих
  • Тендер шалгаруулалтын явцын талаар албаны дарга Т.Пүрэвжаргал бичиж “Завхан” сонины 2013 оны 07 сарын 24-ний 32 дугаарт нийтэлсэн.
  • Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах талаар ХАА-ны сүлжээний зохицуулагч М.Дуламжав бичиж “Завхан” сонины 2013 оны 07 сарын 10-ны 30 дугаарт нийтэлсэн.
  • Тендер шалгаруулалтын үр дүн шалгарсан гүйцэтгэгчийн мэдээллийг “Завхан” сонины 2013.08.13-ны дугаарт нийтэлсэн.
  • “Худалдан авах ажиллагааг ил тод болгосноор хардалт үгүй болсоор...” нийтлэлийг ХАА-ны сүлжээний зохицуулагч М.Дуламжав бичиж “Завхан” сонины 2013.08.08-ны дугаарт нийтлүүлсэн.
  • Худалдан авах ажиллагааг ил тод болгох болон гүйцэтгэлийн мэдээ тайлан, анхаарах асуудлуудаар “Завхан” сонины 2013.11.20-ны 46 дугаарт нийтлүүлж сумдын иргэний танхим, ХАҮТанхим, барилгачдын холбоо, төрийн бус байгууллагын сүлжээ зэрэгт нийт 500 ш сонинг хүргүүлээд байна.
  • Нээлттэй тендер шалгаруулалтын зарыг “Завхан”, “Өдрийн сонин”, “Үнэн” сонинуудад нийтлүүлж олон нийтэд хүргэсэн.
  • Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тендерийн үр дүн, тайлан мэдээг Төр, иргэний нийгэм хувийн хэвшлийн байгууллага, иргэдийн төлөөлөлд иргэний танхимаар дамжуулан хэлэлцүүлэг, нээлттэй өдөрлөг, “ТҮ” форум, төрөл бүрийн тэмцээн зохион байгуулах, хурал цуглаанд мэдээлэл хийх хэлбэрээр хүргэж байгаа нь үр дүнгээ өгч байна. /товч мэдээллийг хавсаргасан/

Худалдан авах ажиллагааны тайлан, тендерийн урилга, үр дүнгийн мэдээлэл болон бусад мэдээллийг Авилгатай тэмцэх газар, Завхан аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхим, Барилгачдын холбоо, Худалдан авах ажиллагааны сүлжээ, Мерси Кор олон улсын байгууллагуудад хүргүүлээд байна

Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, үр дүн, тайлан мэдээ, тендерийн урилга болон бусад мэдээллийг Төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн 3 талт түншлэлийн мэдээллийн самбар /НУО-ны 2-р давхарт/, Худалдан авах ажиллагааны албаны мэдээллийн самбарт /НУО-ны 4-р давхарт/ , аймгийн төв номын сан, худалдаа аж үйлдвэрийн танхим, барилгачдын холбоо зэрэгт хүргүүлж  ажиллав.

  1.   “Элсэн цаг” тэмцээн зохион байгуулахад хамтран ажиллав.

2013 оны 03-р сарын 26 өдөр “Орон нутгийн хариуцлагатай засаглал ба идэвхитэй түншлэл ба иргэдийн оролцоо” төслийн хүрээнд аймгийн төсөвт байгууллагуудын дунд элсэн цаг тэмцээнийг зохион байгуулахад хамтран оролцлоо.

Тэмцээний зорилго:  Мерси Кор Олон Улсын Байгууллага нь АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагын санхүүжилтээр “Орон Нутгийн Хариуцлагатай Засаглалын төлөөх Идэвхтэй Түншлэл ба Иргэдийн Оролцоо” төслийн хүрээнд зохион байгуулж буй “Хууль дүрэм бодит амьдралд” аяны хүрээнд Завхан аймгийн сумын ажлын хэсэг, ИТХ, ЗДТГ, Хууль зүйн хэлтэс, ХАААлба хамтран  Төрийн байгууллагын албан хаагчид, иргэдийн хуулийн мэдлэгийг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх

2016-03-04 02:25:43