Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт 2020 он 2-р улирал
592 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд

дотоод аудит хийсэн тухай

Нэг.Ерөнхий зүйл

Завхан аймгийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцад харьяалагдах байгууллагуудын 2020 оны 2-р улирлын Шилэн дансны тухай хууль болон Засгийн газрын 2016 оны 29 дүгээр тогтоолын хэрэгжилтэд 2020 оны 07-р сарын 20-ны өдөр дотоод аудит хийж гүйцэтгэлээ.

Хоёр. Хамрагдсан асуудал

  • Мэдээлэл хуулийн хугацаан бүрэн мэдээлэгдсэн эсэх
  • Нэгдсэн цахим хуудсанд байршуулсан мэдээллийн улирлын тайланг цахимаар илгээсэн байдал
  • Хэрэглэгчдийн хувийн мэдээлэл шинэчлэгдсэн эсэх асуудлууд аудитад хамрагдсан болно.

Д/д

Байгууллага, нэгжийн нэр

Байгууллага, нэгжийн тоо

Мэдээлэх тоо

Мэдээлсэн тоо

Хэрэгжилтийн

Хувь

 
 

1

Төсвийн ерөнхийлөн захирагч

 

24

1896

1815

 

95.7

 

3

Төрийн болон ОН-н өмчит аж ахуйн нэгж

 

175

 

13300

 

12557

 

94.4

 

 

 

Дүн

 

199

 

15196

 

14372

 

94,5

 

 

Гурав.  Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдал.

            Сантмаргаз, Баянхайрхан, Тэлмэн, Шилүүстэй,  Асгат, Завханмандал, Идэр, Их-Уул сумдын ТЕЗ-н шилэн дансны 2-р улирлын цахим тайлан илгээгээгүй.

            Баянхайрхан ЗДТГ, Тосонцэнгэл 2-р сургууль, Завханмандал ИТХ, Их-Уул Сургууль, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв, Нөмрөг ЭМТ, Соёлын төв, Тэс ИТХ, ЗДТГ, Сонгино ИТХ, ЗДТГ, Улиастай сумын 3,4-р сургууль, 2,3,4,5,6,9-р цэцэрлэгүүд, Цагаанхайрхан Сургууль, Цэцэрлэг, Соёлын төв, Шилүүстэй Соёлын төв, ИТХ, ЗДТГ, Яруу Сургууль, Цэцэрлэг, Соёлын төв, Тосон-Очирт хайрхан ОНӨААТҮГ, Тэлмэн, Түдэвтэй, Отгон, Дөрвөлжин сумын төсөвт байгууллагууд 2-р улирлын цахим тайлан илгээгээгүй.

            Улиастай сумын ТЕЗ-н мэдээлэл 63%, Цэцэн-Уул сумын ИТХ 62%, ЗДТГ-76%, Асгат сумын Сургууль 67%-тай мэдээлэл байршуулсан нь аймгийн дундаж хувьд сөргөөр нөлөөлсөн.

Дөрөв. Цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ.

  • Улирлын тайлан илгээгээгүй байгууллагууд нөхөж илгээх, цаашид хуулийн хугацаанд тайлан илгээж байх
  • Мэдээллийг бүрэн гүйцэт, үнэн зөв 100 хувь байршуулж байх
  • 90-ээс доош хувьтай байршуулсан байгууллагууд онцгойлон анхаарч ажиллах
  • Удирдлагын болон хувийн мэдээллээ шалган шинэчлэх

                       

 

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА

 

 

2020-10-13 07:47:01