A PHP Error was encountered

Severity: Warning

Message: fopen(/var/cpanel/php/sessions/ea-php70/ci_sessionh0ttmudq0c7l5vrstjcpbu5fhqfhca6i): failed to open stream: Disk quota exceeded

Filename: drivers/Session_files_driver.php

Line Number: 177

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/zavkhan1gov/public_html/system/core/Exceptions.php:272)

Filename: Session/Session.php

Line Number: 137

ЗАВХАН АЙМАГ 2023 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨНД ТУСГАГДСАН БАЙРШЛУУДЫН ГАЗАР ОЛГОЛТЫГ ХИЙЖ БАЙНА.
ЗАВХАН АЙМАГ 2023 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨНД ТУСГАГДСАН БАЙРШЛУУДЫН ГАЗАР ОЛГОЛТЫГ ХИЙЖ БАЙНА.
1108 ХҮН ҮЗСЭН БАЙНА

  1. Нийслэл Улаанбаатар хот, аймаг, сумын төв, бусад суурин газрын хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөлт хийгдээгүй байршилд болон иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшиж байгаа газар нь улс, аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд өмчлүүлэхээр тусгагдаагүй газарт газар өмчлүүлэх, улсын тусгай хэрэгцээний болон бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцалтай газарт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, чөлөөт бүсийн захирагч, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгаж, хэрэгжилтэд газрын нэгдмэл сангийн цахим системээр дамжуулан хяналт тавих, газар олголтыг нээлттэй, ил тод болгох арга хэмжээ авч ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нарт даалгав.

Хэрэгжилт:

Завхан аймаг 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байршлуудын газар олголтыг хийж байна. Сум суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийгдээгүй байршилд иргэн аж ахуйн нэгжийн эзэмшиж байгаа газар аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өмчлүүлхээр тусгагдаагүй газарт газар өмчүүлэх, улсын тусгай хэрэгцээний болон бусдын эзэмшиж, ашиглаж, байгаа газартай давхцуулан олгосон өмчлэх, эзэмших ашиглах шийдвэр гаргаагүй байна.

          Завхан аймгийн хэмжээнд Улиастай, Тосонцэнгэл сумууд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийгдсэн. Алдархаан, Отгон сумдууд “Шинэ сум” төслийн хүрээнд шугам сүжлээ бүхий газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдсэн. Бусад 20 суманд нутаг дэвсгэрийн ерөнхий төлөвлөгөө хийгдэж байна.  20 сумын нутаг дэвсгэрийн төлөвлөгөөг 2023 оны жилийн эцсээр батлуулж хүлээн авахаар ажиллаж байна. Сум суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах төсөв санхүүгийн асуудлыг шийдвэрлүүлхээр Улсын төсөвт 4 сумын санал хүргүүлсэн боловч хасагдсан. Мөн сумын ИТХ, Засаг дарга нар болон аймгийн ИТХ-д 2024 оны төсөвт тусгуулах саналыг хүргүүлсэн.

2023-11-07 10:17:12

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: session_write_close(): Failed to write session data (user). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/cpanel/php/sessions/ea-php70)

Filename: Unknown

Line Number: 0