Үндсэн цэс
- Нүүр
- АЙМГИЙН ТУХАЙ
- НУТГИЙН УДИРДЛАГА
- ЗДТГазар
- МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
- ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
- ИЛ ТОД БАЙДАЛ
- ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
- ТАЗ Салбар Зөвлөл
ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН
ГАЗАР, НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ӨРГӨДӨЛ ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭЛТИЙН 2017 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН
2017.06.22
Завхан аймгийн Засаг дарга, түүний Тамгын газарт болон сум байгууллагуудад ирсэн өргөдөл, гомдлыг "Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай" Монгол улсын хууль, "Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2005 оны 67 дугаар тогтоолын дагуу иргэдээс мэдээллийн хэрэгсэл, цахим хуудсаар болон амаар, бичгээр ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч хуулийн хугацаанд шийдвэрлэн төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг аль болох хүртээмжтэй, шуурхай, чирэгдэлгүй хүргэх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
Аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга нар доорх хуваарийн дагуу иргэдтэй биечлэн уулзаж, өргөдөл, гомдлыг амаар болон бичгээр хүлээн авч шийдвэрлэн хариуг өгч, бусад өдрүүдэд Тамгын газрын дарга, хэлтсийн дарга нар иргэдийг хүлээн авч уулзаж өргөдөл гомдлыг шийдвэрлэн ажиллаж байна.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ИРГЭДТЭЙ
УУЛЗАХ ЦАГИЙН ХУВААРЬ
Д/Д |
Иргэдтэй уулзах гариг |
Цагийн хуваарь |
|
Мягмар гариг |
1000-1300, 1400-1800 цаг |
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ НАРЫН ИРГЭДТЭЙ
УУЛЗАХ ЦАГИЙН ХУВААРЬ:
д/д |
Хүлээн авах өдрүүд |
Цагийн хуваарь |
1 |
Лхагва гариг |
1000-1300, 1400-1800 цаг |
2 |
Пүрэв гариг |
1000-1300, 1400-1800 цаг |
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫН
ИРГЭДТЭЙ УУЛЗАХ ЦАГИЙН ХУВААРЬ:
д/д |
Хүлээн авах өдрүүд |
Цагийн хуваарь |
1 |
Баасан гариг |
1000-1300, 1400-1800 цаг |
Нутгийн захиргааны байгууллагуудад иргэдээс эхний хагас жилд 696 өргөдөл гомдлыг хүлээн авч 657 өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэн хариу өгч, 20 өргөдлийг бусад байгууллагад шилжүүлж, 4 өргөдлийг хугацаа хэтрүүлж шийдвэрлэсэн, 15 өргөдөл хугацаа болоогүй хүлээгдэж байна. Нутгийн захиргааны байгууллагад иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлт 97,8 хувьтай байна.
Өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэхдээ тухай бүр дүгнэлт хийж, хяналт шинжилгээ үнэлгээг хийж биелэлтийг тооцон ажиллаж байна.
Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдал
№ |
Завхан аймаг |
Нийт ирсэн өргөдөл гомдлын тоо |
Шийдвэрлэлт |
Шийдвэрлэлт хувь |
|||
Шийдвэрлэж хариу өгсөн |
Бусад байгууллагад шилжүүлсэн |
Хугацаа хэтрүүлж шийдвэрлэсэн |
Хугацаа болоогүй |
||||
1 |
Аймгийн Засаг даргын Тамгын газар |
189 |
147 |
22 |
- |
20 |
89,4% |
2 |
Нутгийн захиргааны байгууллага |
696 |
657 |
22 |
4 |
15 |
97,8% |
2017 оны эхний хагас жилийн дүн |
885 |
804 |
44 |
4 |
35 |
93,6% |
Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлт /хэлбэрээр/
№ |
Завхан аймаг |
Нийт ирсэн өргөдөл, гомдол, санал хүсэлт |
Үүнээс: |
||||
Бичгээр |
Цахим хэлбэрээр |
Утсаар хандсан |
Биечлэн уулзсан |
Бусад |
|||
1 |
Аймгийн Засаг даргын Тамгын газар |
189 |
142 |
- |
43 |
4 |
- |
2 |
Нутгийн захиргааны байгууллага |
696 |
689 |
- |
3 |
4 |
- |
2017 оны эхний хагас жилийн дүн |
885 |
831 |
- |
46 |
8 |
- |
Өргөдөл, гомдол, санал хүсэлтийн агуулга
№ |
Аймгийн нэр |
Зонхилж байгаа асуудал /тоо, нийт өргөдөл, гомдолд эзлэх хувь/ |
1 |
Завхан аймаг |
Нийт 885 өргөдлөөс Хүсэлт 759 / 85.7% Гомдол 71 / 8.1% Санал 55 / 6.2% ажилд орох, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой 325 /36.7% нийгмийн халамж, иргэний бүртгэлийн талаар 234 / 26.4% газар олголт, газрын маргааны асуудал 110 / 13.6% тусгай зөвшөөрөл хүссэн 75 / 9.6% тусламж хүссэн 46 / 6.3% байгууллагын үйл ажиллагаатай холбоотой 25 / 3,0% цалин, тэтгэмжтэй холбоотой 16 / 2,9% бусад асуудлаар 54 /3,7%
|
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС