ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ӨРГӨДӨЛ ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭЛТИЙН 2018 ОНЫ ТАЙЛАН
867 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

2018.12.31                                                                                                                                                                Улиастай

Завхан аймгийн Засаг дарга, түүний Тамгын газарт болон сум байгууллагуудад ирсэн өргөдөл, гомдлыг  "Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай" Монгол улсын хууль, "Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2005 оны 67 дугаар тогтоолын дагуу иргэдээс мэдээллийн хэрэгсэл, цахим хуудсаар болон амаар, бичгээр ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч хуулийн хугацаанд шийдвэрлэн төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг аль болох хүртээмжтэй, шуурхай, чирэгдэлгүй хүргэх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга нар хуваарийн дагуу иргэдтэй биечлэн уулзаж, өргөдөл, гомдлыг амаар болон бичгээр хүлээн авч шийдвэрлэн хариуг өгч, бусад өдрүүдэд хэлтсийн дарга нар иргэдийг хүлээн авч уулзаж өргөдөл гомдлыг шийдвэрлэн ажиллаж байна.

Иргэдээс аймгийн Засаг дарга болон түүний Тамгын газарт 2018 оны 12-р сарын 31-ний байдлаар 314 өргөдөл ирүүлсэнээс 311 өргөдлийг шийдвэрлүүлж 3 өргөдөл шийдвэрлэх хугацаа нь хүлээгдэж шийдвэрлэлт 99.0 хувьтай байна.

Нутгийн захиргааны байгууллагуудад иргэдээс 5199 өргөдөл гомдлыг хүлээн авч 5030 өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэн хариу өгч, 71 өргөдлийг бусад байгууллагад шилжүүлж, 52 өргөдөл хугацаа хэтрүүлэн шийдвэрлэж, 98 өргөдөл хугацаа болоогүй хүлээгдэж байна. Нутгийн захиргааны байгууллагад иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлт 99.1 хувьтай байна.

Өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэхдээ тухай бүр дүгнэлт хийж, хяналт шинжилгээ үнэлгээг хийж биелэлтийг тооцон ажиллаж  байна.

Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдал

 

Байгууллагын нэр

Нийт ирсэн өргөдөл гомдлын тоо

Шийдвэрлэлт

Шийдвэрлэлт хувь

Шийдвэрлэж хариу өгсөн

Бусад байгууллагад шилжүүлсэн

Хугацаа хэтрүүлж шийдвэрлэсэн

Хугацаа болоогүй

1

Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар

383

337

42

-

4

99.0%

2

Нутгийн захиргааны байгууллага

5199

5030

71

52

98

 

99.1%

2018 оны IV улиралын дүн

5582

5367

113

52

102

 

99,05%

 

 

Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлт/хэлбэрээр/

 

Байгууллагын нэр

Нийт ирсэн өргөдөл, гомдол, санал хүсэлт

Үүнээс:

Бичгээр

11-11 төвөөр

Цахим хэлбэрээр

Утсаар хандсан

Биечлэн уулзсан

Бусад

1

Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар

383

314

33

-

36

-

-

2

Нутгийн захиргааны байгууллага

5199

4866

0

9

33

291

0

2018 оны IV улиралын дүн

5582

5180

33

9

69

291

0

 

Өргөдөл, гомдол, санал хүсэлтийн агуулга

Аймгийн нэр

Зонхилж байгаа асуудал /тоо, нийт өргөдөл, гомдолд эзлэх хувь/

 

 

 

 

1

 

 

 

 

 

 

Завхан аймаг

Нийт 5582 өргөдлөөс   Хүсэлт      4219 / 75.5%

                        Санал       1172 / 21%

                        Гомдол     173   / 3.4%

  1. Нийгмийн халамж, иргэний бүртгэлийн талаар 1580 / 28.3%
  2. Ажилд орох, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой   534  / 9.56%
  3. Газар олголт, газрын маргааны  асуудал           1105 / 19.7%
  4. Байгууллагын дотоод асуудал                             619  / 11%
  5. Тусгай зөвшөөрөл хүссэн                                     273  / 4.8%
  6. Нийгмийн даатгалын чиглэлээр                           591  / 10.5%
  7. Цалин, тэтгэмжтэй холбоотой                              517  / 9.17%
  8. Тусламж хүссэн                                                     210  / 3.67%
  9. Байгаль орчины чиглэлээр                                   36    / 0.65%
  10. бусад асуудлаар                                                   117   / 2.1%

 

ТАНИЛЦАЖ ХЯНАСАН:

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН

ГАЗРЫН ДАРГА                                                        Л.ЛХАМСҮРЭН

 

ТАЙЛАНГ НЭГТГЭЖ БОЛОВСРУУЛСАН:

            ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН

ХЭЛТСИЙН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН                                Н.ЯДАМЦОО

 

 

2019-01-10 00:00:00