ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗРЫН АЛБАН ХААГЧДЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
809 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Орон нутгийн өмчийн газрын даргын 2017 оны

 10 дугаар сарын ......... –ны өдрийн ........ дугаар

тушаалын нэгдүгээр хавсралт

 

ЗАВХАН АЙМГИЙН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗРЫН

АЛБАН ХААГЧДЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

 

Нэг. Хөтөлбөрийн үндэслэл, шаардлага

Төрийн албан хаагч эрхэлсэн ажил үүрэгтэйгээ холбогдсон чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд мэдлэг боловсролоо үргэлж дээшлүүлэх, мэргэшлийн ур чадвараа сайжруулах, цаг үеийн шаардлагад нийцсэн хөрвөх чадвартай боловсон хүчин бэлтгэх, сургах хэрэгцээ шаардлага, мэргэжилтнүүдийн ажлын бүтээмж, оролцоо идэвхи чармайлтыг нэмэгдүүлэх болон бусад хүчин зүйлийг үндэслэн энэхүү сургалтын хөтөлбөрийг боловсрууллаа.

Хөтөлбөрийн эрх зүйн үндэс:

Монгол улсын Төрийн албаны тухай хуульд:

            33.4. Төрийн байгууллага нь дараах асуудлаар хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.

                        33.4.1. Төрийн албан хаагчийн сургалт

                        33.4.2. Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа,

Хоёр. Хөтөлбөрийн зорилго

            Энэхүү хөтөлбөрийн зорилго нь: Орон нутгийн өмчийн газрын ажилтнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, Оролцоо идэвхийг сайжруулах, ажил үүрэг хариуцах, хариуцлага үүрэх чадварыг нэмэгдүүлэх замаар мэдлэг мэргэшил сайн төрийн албыг бүрдүүлэхэд оршино.

Гурав. Хөтөлбөрийн зарчим

3.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараах зарчим, чиглэлийг баримтална.

  • Захирах, захирагдах ёс
  • Ил тод байх
  • Төрийн алба мэргэшсэн тогтвортой байх
  • Төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах
  • Хууль дээдлэх
  • Идэвхи санаачлага, үр бүтээлтэй байх

Дөрөв. Хөтөлбөрийн зорилт

4.1. Албан хаагчдын мэргэшлийн ур чадварыг үе шаттайгаар дээшлүүлэх замаар мэдлэг чадвар өндөртэй төрийн захиргааны албан хаагчидтай болсон байх.

4.2  Төрийн захиргааны албан хаагчдын манлайлал ба оролцооны түвшинг нэмэгдүүлэх

4.3. Төрийн албан хаагчийн сургалтын хэрэгцээг тодорхойлох, хэрэгцээг хангах нөхцлийг бүрдүүлэх

4.4. Ажлын байран дахь байгууллагын дотоод сургалтыг тодорхой төлөвлөгөөний дагуу жил бүр зохион байгуулж хэвших.

Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэл

Хөтөлбөрийг дараах чиглэлээр хэрэгжүүлнэ.

5.1. Албан хаагчдын сургалтын хэрэгцээг жил бүр судалсан судалгаан дээр үндэслэн жилийн сургалтын төлөвлөгөөг батална.

5.2. Сургалтын жил бүрийн төлөвлгөөг гарган, сургалт нэг бүрийн хичээлийн хөтөлбөрийг боловсруулан Газрын даргаар батлуулан сургалтыг зохион байгуулна.

5.3. Сургалтанд Төрийн албан хаагчийн ёс зүй, Харилцаа, Төрийн албаны тухай хууль дүрэм журам, Хөдөлмөрийн харилцаа, Удирдах урлаг, Төрийн албан хаагчийн идэвхи оролцоо, Манлайлал, Хүний нөөцийн удирдлага, Ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, Хувь хүний хөгжил, Илтгэл мэтгэлцээн зэрэг чиглэлүүдээр тодорхой төлөвлөгөөний дагуу сургалтыг зохион байгуулна.

Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа,

Удирдлага зохион байгуулалт

6.1. Энэхүү хөтөлбөрийг 2017-2020 он хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг жил бүрээр боловсруулан Орон нутгийн өмчийн газрын даргаар батлуулан мөрдөж ажиллана.

6.2. Сургалтын жил бүрийн төлөвлөгөөг дотоод ажил хариуцсан мэргэжилтэн тухайн оны 01 дүгээр сарын 15-ны дотор батлуулна.

6.3. Сургалт нэг бүрийн төлөвлөгөө болон сургалттай холбоотой шалгалтын тестийг хариуцсан мэргэжилтэн бүр сургалтыг зохион байгуулахаас 14 хоногийн өмнө Даргад танилцуулан батлуулсан байна.

6.4. Сургалт нэг бүрийн дараа 3 хоногийн дотор тухайн сургалттай холбоотой шалгалтын тест бэлтгэж сургалтад хамрагдсан мэргэжилтэн бүрээс шалгалт авна. Шалгалт бүрийн дүнг нэгтгэн жилийн эцэст танилцуулна.

6.5.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг Байгууллагын Хяналт шалгалтын баг болон Хууль дотоод ажил хариуцсан мэргэжилтэн хариуцаж ажиллана.

Долоо . Хөтөлбөрийн санхүүжилт

7.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ.

  • Байгууллагын зардлаар
  • Тухайн ажилтны хувийн зардлаар
  • Дундын хуримтлалын сангаас

Найм. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт шинжилгээ үнэлгээ

8.1. Хөтөлбөрийн хэрэгжилтэнд байгууллагын дарга, Дотоод хяналт шалгалтын баг жил бүр хяналт шалгалт хийж үр дүнг дүгнэж цаашид сайжруулах ажилд санал зөвлөгөө өгч ажиллана.

8.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийг албан хаагчдын сургалт нэг бүрийн дараах шалгалтын дүнгээр дүгнэнэ.

Ес. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүрэх үр дүн.

9.1. Албан хаагчдын мэргэшлийн ур чадварыг үе шаттайгаар дээшлүүлэн мэргэжлийн, онолын мэдлэгээ сайжруулснаар эрхэлсэн ажилдаа шинэ арга барилыг нэвтрүүлж, үр бүтээл гаргах боломж бүрдэнэ.

9.2.Мэргэшсэн төрийн албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллах боломж нэмэгдэнэ.

9.3. Өндөр мэдлэг, чадвартай мэргэшсэн төрийн албан хаагчдаар бэхжүүлснээр байгууллагын үндсэн чиг үүргийн хүрээнд шуурхай чанартай үйлчилгээ үзүүлэх нөхцлийг бүрдүүлж ажлын бүтээмжид чанартай нөлөө үзүүлнэ.

9.4.Төрийн албан хаагчдын өсөн дэвжих, манлайлал, оролцооны өндөр түвшинг бий болгоно.

 

2017-10-23 15:16:15