ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗРЫН АЛБАН ХААГЧ НАРЫН АЖИЛЛАХ НӨХЦӨЛ, НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАНГАХ ХӨТӨЛБӨР
950 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Орон нутгийн өмчийн газрын даргын 2017 оны

 10 дугаар сарын 23–ны өдрийн А/03 дугаар

тушаалын гуравдугаар хавсралт

 

ЗАВХАН АЙМГИЙН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗРЫН

АЛБАН ХААГЧ НАРЫН АЖИЛЛАХ НӨХЦӨЛ, НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАНГАХ ХӨТӨЛБӨР

 

Нэг. Хөтөлбөрийн үндэслэл, шаардлага

Орон нутгийн өмчийн газрын ажилтан , албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг нь хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

 

Хөтөлбөрийн эрх зүйн үндэс:

Монгол улсын Төрийн албаны тухай хуульд:

            33.4. Төрийн байгууллага нь дараах асуудлаар хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.

                        33.4.2. Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа,

Хоёр. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт

2.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим

2.1.1. Төрийн алба, төрийн албан хаагчтай холбоотой хууль тогтоомжийн  хүрээнд ажиллах.

2.1.2. Ил тод хэрэгжүүлэх

2.1.3. Төрийн албан хаагч нэг бүрийг хамруулах

2.1.4.  Бодитой хэрэгжүүлэх

2.2. Хамрах хүрээ

            2.2.1. Хөтөлбөр нь Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын нийт ажилтан албан хаагч нарт хамаарна.

            2.2.2. Хөтөлбөрийг 2017-2020 онд хэрэгжүүлнэ.

Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл

3.1.Төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөн төлбөр, тусламж, шагнал урамшууллыг зохих хууль тогтоомжийн дагуу олгох чиглэлээр:

3.1.1. Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан цалингийн сүлжээг  баримтлан ажилтнуудын цалинг тухай бүр шинэчлэн тогтоож мөрдөх.

3.1.2. Төрийн албан хаагч нарт олгох нэмэгдэл хөлсийг Засгийн газрын тогтоол шийдвэрийг баримтлан олгох.

3.1.3. Төрийн албаны тухай хуулинд заасан хөнгөлөлтүүдийг үзүүлэх арга хэмжээг авах:

3.1.4 Гачигдалтай болон тэмдэглэлт үйл явдал арга хэмжээний үед олгох буцалтгүй мөнгөн тусламжийн хэмжээг тогтоон олгож байх.

3.1.5. Албан хаагчдад сар бүр унаа, хоолны мөнгийг олгох

3.1.6. Албан хаагчдын үйл ажиллагааны үнэлгээ, ажилласан жил, ур чадварыг харгалзан зэрэг дэв нэмэгдүүлэх асуудлыг Төрийн албаны салбар зөвлөлөөр шийдвэрлүүлэх.

3.1.7. Албан хаагчдын үр дүнгийн гэрээг дүгнэж, хууль тогтоомжид заасны дагуу зохих урамшууллын асуудлыг шийдвэрлэх.

3.1.8. Албан хаагчдыг Төр, засгийн шагналаар шагнуулахаар тодорхойлолт гаргаж холбогдох хэлтэст хүргүүлэх.

3.2. Албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөл боломжоор хангах чиглэлээр:

3.2.1.  Албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай бичгийн  хэрэгсэл, ширээ сандал, компьютер, принтер, сканнер болон бусад техник хэрэгслээр хангах

            3.2.2. Албан үүргээ хэрэгжүүлэхэд нь шаардлагатай үед унаагаар хангах

            3.2.3. Ажлын байрны орчин нөхцлийг сайжруулах. /халаалт, гэрэлтүүлэг, тохижилт/

3.3. Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх чиглэлээр:

3.3.1.  Төрийн албан хаагчдад эрүүл мэнд, эрүүл аж төрөх ёсны талаар мэдлэг мэдээлэл олгох.

            3.3.2. 7 Хоногт нэг удаа Аймгийн ЗДТГ-тай хамтран зааланд тоглох.

3.3.3. Албан хаагчид өөрийн бие бялдараа чийрэгжүүлэх зорилгоор спортын   ямар нэг төрлөөр хичээллээх.

3.4. Амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах чиглэлээр:

            3.4.1. Байгууллагын аварга шалгаруулах спортын уралдаан тэмцээнийг жилд нэг удаа зохион байгуулах.

            3.4.2. Баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдийг хамт олноороо тэмдэглэн өнгөрүүлэх.

            3.4.3. Аймгийн ЗДТГ болон бусад байгууллагаас зохион байгуулж буй спортын арга хэмжээнд идэвхи санаачлагатай оролцох.

            3.4.4. Жил бүрийн зуны улиралд байгууллагын аялах маршрут гарган хамт олноороо аялах нөхцлийг бүрдүүлэх.

Дөрөв. Хүрэх үр дүн.

4.1. Төрийн албан хаагчид ажиллах нөхцөл бололцоогоор бүрэн хангагдаж ажлаа эрүүл аюулгүй, тав тухтай орчинд хийж гүйцэтгэх боломж нэмэгдэнэ.

4.2. Төрийн албан хаагчдын цалин хөлс, нэмэгдэл хөлс, нөхөн төлбөрийг тухайн мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу олгогдох.

4.3. Төрийн албан хаагч үр дүнтэй ажиллаж амжилт, үр бүтээл гаргасан тохиолдолд хууль тогтоомжийн дагуу шагнал урамшуулал олгох нөхцөл бүрдэнэ.

4.4. Төрийн албан хаагчдын эрүүл мэндийн өвчлөл тодорхой хэмжээнд буурсан байна.

4.5. Албан хаагчдын амралт, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх боломж нэмэгдсэн байна.

4.6. Төрийн албан хаагчдын амьдрах орчин нөхцөл зохих хэмжээгээр дээшилж төрийн албаны үйлчилгээ чанартай тургэн шуурхай болсон байна.   

Тав. Хөтөлбөрийн санхүүжилт

5.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ. Үүнд:

  • Орон нутгийн өмчийн газрын жил бүрийн төсөвт тусгагдан батлагдсан хөрөнгө
  • “Дундын хуримтлалын сан”-ийн хөрөнгө:

Зургаа. Хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавих.

6.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хяналт тавих, биелэлтийг дүгнэх үүргийг Дотоод хяналт шалгалтын баг хариуцна.

6.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн дараах үзүүлэлтүүдээр тодорхойлоглоно.

- Төрийн албан хаагчийн тогтвор суурьшил, ажлын үр бүтээл дээшилнэ.

- Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжуудад заасан нэмэгдэл,  хөнгөлөлтүүдийг эдлэх боломжтой болох

- Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, орчин сайжирсан байна.

- Эрүүл мэндээ хамгаалж, төрийн албан хаагчдын эрүүл мэнд сайжирна.

- Төрийн албан хаагчид амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг болно.

Долоо. Бусад.

7.1.  Хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Орон нутгийн өмчийн газрын ажилтан албан хаагч нар тодорхой санал, хүсэлт гарган хөтөлбөрт өөрчлөлт оруулах болон шинээр зүйл заалт нэмүүлэн хэрэгжүүлж болно.

 

 

 

 

2017-10-23 16:15:14